
Үндэсний зохицуулах зөвлөлийн гишүүд Глобаль сангийн дэмжлэгтэй ХДХВ/ДОХ, сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн үйл явцтай танилцлаа
2021-12-17
Төслийн хэрэгжилтийн үйл явцтай Үндэсний зохицуулах зөвлөлийн дарга Х.Ганбаатар, Ажлын албаны зохицуулагч Б.Оюундарь, Үндэсний зохицуулах зөвлөлийн гишүүн Ц.Пүрэвжав, гишүүн Ж. Одгарьд, Үндэсний зохицуулах зөвлөлийн Хяналт, шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам, Үндэсний зохицуулах зөвлөлийн С19 RM төслийг хариуцсан ажилтан Г.Гантунгалаг, Сангийн орон нутгийн агентын багийн ахлагч Т.Айра, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа болон төслийн мэргэжилтнүүд оролцлоо.
Төслийг хэрэгжүүлэх явцад салбар хүлээн авагч болон үндсэн хүлээн авагчтай хамтын ажиллагааны хүрээнд тохиолдож буй саад бэрхшээл, шийдэл, санхүүжилт, шилжилт, тогтвортой байдлын төлөвлөгөөний хэрэгжилтХДХВ, БЗДХ-тай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын талаар мэдээлэл авах Глобаль сангаас ирүүлсэн менежментийн захидлын дагуу хэрэгжүүлсэн ажлын явцыг Хөтөлбөр зохицуулах нэгжийн мэргэжилтнүүд танилцууллаа.