Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Ажлын байр

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийн мэргэжилтний сонгон шалгаруултанд урьж байна

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл нь 2003 оноос хойш манай улсад хэрэгжиж эхэлсэн. Эрүүл мэндийн яам нь тус төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажилладаг бөгөөд төслийн үйл ажиллагааг нэгдсэн зохицуулалтаар хангах, хэрэгжилтэнд хяналт тавих, тайланг мэдээг нэгтгэж, баталгаажуулан Глобаль сан, Сангийн орон нутгийн агент, Үндэсний зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн яаманд тайлагнах үүрэг бүхий Хөтөлбөр зохицуулах нэгж ажилладаг.


ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн хөтөлбөр зохицуулах нэгжид ажиллах ДОХ-ын төслийн мэргэжилтний сонгон шалгаруулалтанд урьж байна.


  • ДОХ-ын төслийн мэргэжилтэн дараах үүргийг гүйцэтгэнэ.
  • Төслийн зохицуулагчийн удирдлага дор Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төслийн хэрэгжилтийг ханган ажиллах
  • Төслийн салбар хүлээн авагч байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Үйл ажиллагааны болон шалгуур үзүүлэлтийн тайлангуудыг цаг хугацаанд нь бэлтгэн Глобаль сан, Сангийн орон нутгийн агент, Үндэсний зохицуулах зөвлөл, Эрүүл мэндийн яаманд тайлагнах
  • Глобаль санд өргөн барих төслийг боловсруулах ажилд оролцох
  • ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэлт болон төслийн хэрэгжилттэй холбоотой хяналт, үнэлгээний ажилд оролцох

Тавигдах шалгуур:

  • Анагаах ухааны эсвэл Нийгмийн эрүүл мэндийн магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • ХДХВ, БЗДХ эсвэл нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай (олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно)
  • Англи хэлний бичгийн болон ярианы өндөр чадвартай(IELTS/TOEFL-ийн оноотой эсвэл англи хэлдээр заагдсан хөтөлбөр бүхий боловсролын зэрэгтэй)
  • Компьютерийн ахисан түвшний мэдлэгтэй
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай

Дээрхи шалгуурыг хангасан хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн дугтуйнд хийж төслийн хүний нөөц хариусан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү.


Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, EAST PLAZA оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.

Холбогдох утас: 771126155 (11)

  1. Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
  2. Өмнөх ажил олгогчийн хоёр тодорхойлох захиа
  3. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  5. Англи хэлний мэдлэгийг тодорхойлсон баримт (хэлний түвшин тогтоох тестийн оноо, их сургуулийн диплом) 


Материал хүлээн авах хугацаа: 2020.03.10-2020.03.24 -ны 17:30 цагЗөвхөн дараагийн шатны шалгуур хангасан өргөдөл гаргагчтай эргэн холбогдоно.