Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Ажлын байр

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүгийн туслах ажилтны сонгон шалгаруултанд урьж байна

Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн Глобаль сангийн дэмжлэгтэй  ДОХ, сүрьеэгийн төслийн үндсэн хүлээн авагчаар ажиллаж байна. Тус төслийн үйл ажиллагааг Хөтөлбөр зохицуулах нэгжээс  салбар хүлээн авагчдаар дамжуулан үндэсний хэмжээнд хэрэгжүүлдэг. Хөтөлбөр зохицуулах нэгжид  (ХЗН) Санхүүгийн туслах ажилтны сонгон шалгаруултанд урьж байна.

Санхүүгийн туслах ажилтан нь дараах үүргийг гүйцэтгэнэ. 

  • Төслийн санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах
  • Салбар хүлээн авагч байгууллагуудын улирал, жилийн тайланг хүлээн авах
  • Төслийн санхүү, нийгмийн даатгал, татварын тайлангуудыг улирал, жилээр  бэлтгэх
  • Үндэсний болон бусад аудит, Глобаль сангийн аудитад санхүүгийн тайлан мэдээг бэлтгэж өгөх
  • Удирдлагаас өгсөн бусад үүрэг даалгавар

Тавигдах шаардлага:

  • Санхүү / эдийн засаг/нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн
  • Холбогдох чиглэлээр 3 буюу түүнээс дээш жил ажилласан туршлагатай
  • Англи хэлний бичгийн болон ярианы чадвартай
  • Мэдээллийн сан, нягтлан бодох бүртгэлийн програм хангамж дээр ажиллах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай

Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг бүрдүүлэн дугтуйнд хийж төслийн хүний нөөц хариусан туслах ажилтан Б.Болормаад ирүүлнэ үү. 

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, EAST PLAZA оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт. Холбогдох утас: 771126155 (11) 

  1. Их Сургуулийн дипломын хуулбар (баклавр болон магистр, докторын диплом)
  2. Өмнөх ажил олгогчийн хоёр тодорхойлох захиа
  3. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
  4. Ажилд орохыг хүссэн өргөдөл  


Баримт бичгийг хүлээн авах хугацаа: 2020.03.20-2020.04.03 -ны 17:30 цаг