
“Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх“ сэдэвт уулзалт амжилттай зохион байгууллаа
2021-12-30
Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны алба, "Эрүүл сүрьеэгийн ирээдүйн төлөө" ТББ хамтран Глобаль сангийн дэмжлэгтэйгээр 2021 оны 12 сарын 28-ны өдөр "Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэх" сэдэвт уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиник, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Геронтологийн Үндэсний Төв , Наркологийн эмнэлэг, Чихрийн шижингийн холбоо , Сэтгэцийн эмч нарын холбоо зэрэг төр, төрийн бус байгууллагын удирдлага, холбогдох 40 гаруй эмч мэргэжилтнүүд оролцож, санал солилцлоо.