
Говьсүмбэр, Дорноговь аймгуудад ажиллаад ирлээ
2020-09-30
Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа ДОХ, Сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн байдлыг үзэж танилцах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор Говьсүмбэр, Дорноговь аймгуудад тус тус ажлын хэсэг ажиллав.
Ажлын хэсэгт Ханган нийлүүлэлтийн зөвлөх Олая Фатоду болон албаны холбогдох мэргэжилтнүүд ажиллаад ирлээ.ДОХ, Сүрьеэ бэхжүүлэх төслүүдийн хэрэгжилтийг аймгуудад үнэлэх, төслийн санхүүжилтээр ханган нийлүүлэгдсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүний (эм, урвалж, тоног төхөөрөмж) хадгалалт, түгээлт, зарцуулалтыг газар дээр нь хяналт тавих, мөн Сүрьеэгийн төслийн хүрээнд нийлүүлэгдсэн рентген аппарат, ЖенеЭксперт аппаратын (сүрьеэгийн оношлогооны аппарат) ашиглалт болон хүний нөөцийн үнэлгээг хийх, төслийн хэрэгжилтийн үр дүнгийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, тайлагнах явцыг хянах чиглэлээр Глобаль сангийн Хөтөлбөр зохицуулах нэгж ба ХӨСҮТ-ийн СТСА-ны баг дэмжлэгт хяналт хийв.
Аймаг орон нутгийн хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлэлт, хавьтлын үзлэгийг зөв зохион байгуулах талаар зааварчилгаа олгох, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө өгч ажиллаа.