Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ АЙМГУУДАД АЖИЛЛАВ.

2020-10-26

Глобаль сангийн дэмжлэгтэй хэрэгжиж байгаа ДОХ, Сүрьеэгийн төслийн хэрэгжилтийн байдлыг үзэж танилцах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд шаардлагатай дэмжлэг үзүүлэх зорилгоор Дундговь, Өмнөговь аймгуудад тус тус ажлын хэсэг ажиллав.

ДОХ, Сүрьеэгийн төслүүдийн хэрэгжилтийг аймгуудад үнэлэх, төслийн санхүүжилтээр ханган нийлүүлэгдсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүний (эм, урвалж, тоног төхөөрөмж) хадгалалт, түгээлт, зарцуулалтыг газар дээр нь хяналт тавих, мөн Сүрьеэгийн төслийн хүрээнд нийлүүлэгдсэн рентген аппарат, ЖенеЭксперт аппаратын (сүрьеэгийн оношлогооны аппарат) ашиглалт болон хүний нөөцийн үнэлгээг хийх, төслийн хэрэгжилтийн үр дүнгийн мэдээллийг цуглуулах, нэгтгэх, тайлагнах явцыг хянах чиглэлээр ажиллаа.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд аймаг, орон нутгийн хэмжээнд сүрьеэгийн эрт илрүүлэлт, хавьтлын үзлэгийг зөв зохион байгуулах талаар зааварчилгаа олгох, сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж зөвлөгөө, дэмжлэг үзүүлэв.