
Ковид-19 халдварын дараа нүдэнд цус хурах, бүрэлзэх шинж тэмдэг илэрч байна
2022-02-10
Ковид-19 халдвар нь амьсгалын дээд замыг гэмтээж, улмаар цусны бүлэн үүсгэх эрсдэлтэй. Бүлэн үүснэ гэдэг нь бүх эрхтэн системийн нарийн хялгасан судаснууд бүлэн үүсэж бөглөрөх үзэгдлийг хэлнэ. Халдварын улмаас цусны урсгал өөрчлөгдөх, судасны хана гэмтэх, цусны зуурамтгай чанар ихсэх, бүлэгнэлтийн хүчин зүйлүүд хэт идэвхжих зэрэг өөрчлөлт гарна. Мөн ковид-19 халдвар аваад эдгэрсний дараа хүний биед олон шинж тэмдэг өөрчлөлтүүд илэрч байна.
Үүнд:
- Хараа муудах
- Нүд бүрэлзэх
- Нүдэнд цус хурах
- Бөөрний хялгасан судсанд бүлэн үүссэнээс болж шээсний гарц багасах
- Хавагнах
- Цустай шээх
- Арьсаар юм туурах
- Хөхрөх
- Зүрх дэлсэх зэрэг шинж илэрнэ.
- Судсанд бүлэн үүссэнийг дараах шинж тэмдгээр мэднэ.
Судсанд бүлэн үүсэх үеийн шинж тэмдэг:
- Цустай ханиалгах
- Зүрхний хэм алдах
- Амьсгал давчдах
- Ханиах, гүнзгий амьсгал авах үед цээжээр хатгуулах
Дээрх шинж тэмдгээс гадна толгой эргэх, ухаан алдах, хамраас цус гараад тогтохгүй байгаа тохиолдолд заавал эмчид хандаж үзүүлэх шаардлагатай.

