Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

ХӨСҮТ-д МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ДЭД БҮТЦИЙН ЧИГЛЭЛЭЭР ШИНЭЧЛЭЛ ХИЙГДЭЖ, САЛБАРЫН ЦАХИМ ШИЛЖИЛТЭД ШИЛЖИХ БЭЛТГЭЛ АЖЛУУДАА ХИЙЖ БАЙНА

2022-02-28

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилттэй холбоотойгоор ХӨСҮТ-д 2021 оны сүүлээр Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр Мэдээлэл технологийн тоног төхөөрөмж, интернет, дотоод сүлжээг сайжруулах чиглэлээр 798 сая төгрөгийн өртөгтэй мэдээлэл технологийн дэд бүтцийн бэлэн байдлыг хангах ажил хийгдлээ.
2021-2022 онд нийт 169 компьютерын шинэчлэл хийгдэж, халдвар судлаач эмч, эмнэлзүйн эмч, сувилагч, инженер, захиргааны алба хаагч нар 100 хувь компьютероор хангагдаж байна.
Төвийн хэмжээнд 18 барилга байгууламж хооронд шилэн кабелийн сүлжээг шинэчлэн зохион байгуулсан.
Төвийн дотоод сүлжээний үндсэн төхөөрөмжүүдийг Cisco брендээр шинэчлэх ажил хийгдэж байна.
Төвийн интернетийн хурдыг 5 дахин нэмэгдүүллээ.
Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилтээр Аюулгүй байдлын эхний төхөөрөмжийг шийдвэрлэж өгсөн байна.
Эдгээр ажлын үр дүнд ХӨСҮТ нь “Цахим эмнэлэг” болж гар ажиллагаа, цаасан хэрэглээг бууруулах боломж бүрдэж байна.
Халдварт өвчнөөс хамтдаа сэргийлье!