
Сүрьеэ судлал үндсэн мэргэшил эзэмшүүлэх сургалтыг 22 эмч амжилттай төгсөж дипломоо гардан авлаа.
2022-02-28
ЭМЯ, ЭМХТ-н дэмжлэгтэйгээр 2019 оны хичээлийн жилээс сүрьеэгийн эмч дутагдалтай эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг бэлтгэх үүднээс 9-н сарын хугацаатайгаар богино хугацааны эрчимжүүлсэн хөтөлбөрөөр сүрьеэгийн эмч бэлтгэж эхэлсэн.
2020-2021 оны хичээлийн жилд глобал сангийн тэтгэлэгт сургалтад ШШГЕГ, аймаг, дүүргийн 22 эмч суралцан амжилттай төгсөж мэргэшлийн үнэмлэхээ ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, сургалтын албаны дарга Ж.Баярсайхан, Удирдагч багш З.Мягмаржав нараас гардан авлаа.