
Эрүүл мэндийн сайдын тушаал, Глобаль сангийн санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж буй сүрьеэ өвчний эрт илрүүлэг үзлэг Хан-Уул дүүргийн 7-р хорооноос өнөөдөр эхэллээ.
2022-03-10
Эрүүл мэндийн сайдын тушаал, Глобаль сангийн санхүүжилтийн дэмжлэгтэй хэрэгжиж буй сүрьеэ өвчний эрт илрүүлэг үзлэг Хан-Уул дүүргийн 7-р хорооноос өнөөдөр эхэллээ. Энэхүү үзлэгт хороодын эмзэг болон эрсдэлт бүлгийн иргэдийг хамруулах ба хүн амын тооноос хамаарч нэг хороонд 1-3 хоног байрлан, рентген аппаратаар уушгины эмгэгийг оношлон, зөвлөгөө өгч, иргэдийн дархлааг дэмжих зорилгоор Витамин С, D өгч ажиллах юм.
Үзлэгийн бэлтгэл ажлыг хангах үүднээс 3-р сарын 7-ны өдөр хороодын засаг дарга, ӨЭМТ-ийн дарга нар, эрүүл мэндийн төвийн төлөөллүүдийг хамруулсан уулзалт зохион байгуулж үзлэгийн хуваарь, анхаарах зүйлс, сүрьеэгийн гарын авлага, үзлэгт хамруулах иргэдэд тараах урилга, шаардлагатай тохиолдолд тэднийг зөөн оруулах шатахууны талон зэргээр хангасан.