
"Сүрьеэгүй сум" зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал сэдэвт сургалт амжилттай зохион байгууллаа
2022-03-16
Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, Глобаль сангаас Төв аймгийн Заамар сумын Эрүүл мэндийн төвд “Сүрьеэгүй сум” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгуулж Төв, Булган аймгуудын 10 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, мэргэжилтнүүд, нийт 40 хүн оролцлоо. Мөн тус сургалтыг цахимаар шууд дамжуулж 21 аймгийн 24 сумын Эрүүл мэндийн төвийн дарга, мэргэжилтнүүдийг хамруулан оролцуулав.