
“ХДХВ, тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа”-ны ажлыг гүйцэтгэх үндсэн судлаач сонгон шалгаруулах
2022-03-17
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжиж байгаа төслийн хүрээнд Улаанбаатар хот болон зарим сонгогдсон аймгуудад хийгдэх “ХДХВ, тэмбүүгийн тархалтын тандалт судалгаа”-ны ажлыг хариуцан гүйцэтгэх үндсэн судлаачийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
Шалгаруулалтад хувь хүн болон хуулийн этгээд оролцоно.
Судалгааны зорилго:
Хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн зан үйлийг тодорхойлох, эрсдэлт бүлгийн хүн амын тоо хэмжээг тооцоолох
Судалгааны баг, үндсэн судлаачид тавих ерөнхий шаардлага:
Сонгон шалгаруулатад судалгааны багаар эсхүл судлаач дангаараа оролцож болно.
Үндсэн судлаачийн ажлын хөлсний босго үнэ 9 сая төгрөг
Үндсэн судлаач:
- Анагаах ухааны болон нийгмийн эрүүл мэндийн доктор ба түүнээс дээш эрдмийн цолтой, нийгмийн эрүүл мэнд, халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн;
- Үндэсний төв, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай;
- Гадаад, дотоодын эрдэм шинжилгээ, судалгааны 2-оос доошгүй ажлыг удирдаж, судалгааны ажлын тайлан бичиж байсан туршлагатай;
- Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
- Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн;
- Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай, англи хэлний дунд болон ахисан түвшний мэдлэгтэй байх;
- Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Судлаачийн хийж гүйцэтгэх ажил:
ХДХВ, тэмбүүгийн халдварт өртөх эрсдэл өндөр бүлгийн хүн амын дундах ХДХВ, тэмбүүгийн халдварын тархалт, БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаарх мэдлэг, хандлага, бэлгийн эрсдэлт зан үйлийг тодорхойлох болон эрсдэлт бүлгийн хүн амын тоо хэмжээг тооцоолох судалгааг хийнэ.
Үүнд:
- Судалгааны аргачлалыг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах
- Судалгааны аргачлалыг ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороогоор хэлэлцүүлж ёс зүйн зөвшөөрөл авах
- Судалгааны баг байгуулах, судалгааг ажлын төлөвлөгөөний дагуу зохион байгуулах
- Судалгааны гүйцэтгэлд тогтмол хяналт хийх
- Судалгааг хийх явцад тулгарсан бэрхшээлийг судалгааны багаар хэлэлцэх, удирдах зөвлөлд танилцуулах, шийдвэрлүүлэх
- Судалгааны үр дүнг Удирдах зөвлөл, хамтрагч талуудын уулзалт болон Эрдмийн зөвлөл, ЭМЯ-ны Анагаах ухааны ёс зүйн хяналтын хороонд танилцуулах.
- Судалгааны тайланг бичиж, хүлээлгэж өгөх
Хугацаа: 4 сар
Бүрдүүлэх материал:
• Тухайн үндсэн судлаачаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
• Товч намтар, танилцуулга
• Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
• Үндсэн шаардлагад нийцэж буйг тодорхойлох холбогдох бичиг баримт
• Хэрвээ баг бүрдүүлэн оролцох бол гишүүдийн товч намтарыг хавсаргана
Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Цахим хаяг: tender@nccd.gov.mn
Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.
Хаяг: Б.Оюунбэлэг, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын ТСА-ны Тасгийн эрхлэгч,
Утас: 95100151