
Тавдугаар сарын 15наас орон даяар сүрьеэгийн үзлэг, оношлогоог эхлүүлнэ
2022-03-22
ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, 2022 оны тавдугаар сарын 15-наас эхлэн орон даяар эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээг шинэчилсэн журмын дагуу явуулахаар ажиллаж байна.
Журамд орсон гол өөрчлөлт бол 0-5, 6-17 насны хүүхдүүд, 18-аас дээш насны иргэдэд сүрьеэгийн үзлэг, оношилгоо болон рентген зураг авах ажлыг зохион байгуулна. Иргэдийг эрт илрүүлэгт хамруулснаар далд сүрьеэ болон сүрьеэгийн шинэ тохиолдлыг илрүүлж эмчилгээнд хамруулснаар тархалтыг хумих юм.
ДЭМБ-аас гаргасан статистикаар Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр тогтоогдсон. Тиймээс ЭМЯ-наас сүрьеэгийн өвчлөлийг бууруулах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа ба өнөөдөр шийдвэр гаргагчдад зориулж нөлөөлөл үзүүлэх зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Сүрьеэ бол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал учир нийгмийн бүхий салбарын оролцоо шаардлагатай гэв.