
Говьсүмбэр аймгийн Шивээговь сум-"Сүрьеэгүй сум" зорилтот хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай боллоо.
2022-03-29
Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн сүрьеэгийн эрт илрүүлэг болон сорьц зөөвөрлөлтийг эрчимжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийг 21 аймгийн 21 сумын Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд “СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг албан ёсоор зохион байгуулж гэрээнд гарын үсэг зуран баталгаажуулав. Нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Б.Анхбаяр, аймгийн ЭМГ-ын дарга Ц. Мөнход, Шивээговь сумын ИТХ-ын дарга А. Дэлгэрзаяа, ЗДТГ-ын албан хаагчид, аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд болон иргэд, ЕБС-ийн сурагчид оролцлоо.