Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

Хэнтий аймгийн Баян-овоо "Сүрьеэгүй сум" зорилтот хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ боллоо

2022-03-30

Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн сүрьеэгийн эрт илрүүлэг болон сорьц зөөвөрлөлтийг эрчимжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийг 21 аймгийн 21 сумын Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлэх ажлыг санаачлан эхлүүлээд ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “СҮРЬЕЭГҮЙ СУМ” зорилтот хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээг албан ёсоор зохион байгуулж "Сүрьеэгүй Баян-Овоочууд" зорилтот ажлын төлөвлөгөөг боловсруулан сүрьеэгийн хавьтагсдын дэлгэрэнгүй судалгааг шинэчлэн ажиллаж байна. Мөн Тамгын газрын дарга Б.Сарантуяа сумын Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт “Сүрьеэгүй Баян-Овоочууд” болох зорилт тавин ажиллаж байгаа талаар иргэдэд танилцуулав.
Уг арга хэмжээний хүрээнд “СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН”, “СҮРЬЕЭ ӨВЧИН БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТ” гарын авлагуудыг сумын иргэд болон ЕБС-ийн сурагчдад тараан сурталчилж, “ТАНЫ ГЭР “СҮРЬЕЭ ӨВЧНИЙГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” АХА тэмцээнийг ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж ажиллалаа.