Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

“Дэлхийн ДОХ-ын хяналт үнэлгээ”-ний тайлан” нь 8 бүлэг, 84 дэд бүлгийн тайланг хамтран ажилладаг байгууллагуудтай зөвшилцөж, НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрт өргөн барихад бэлэн боллоо.

2022-04-01

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв-ийн ДОХ/БЗДХ-ын Тандалт судалгааны албанаас 2022 сарын 03 сарын 30-ний өдөр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрт Монгол Улсаас өргөн барих 2021 оны “Дэлхийн ДОХ-ын хяналт үнэлгээ”-ний тайлан” болон “ХДХВ-ийн халдварын тохиолдлын тооцоолол”-оос гарсан үр дүнг зөвшилцөх уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нээж, уулзалт хэлэлцүүлэгт амжилт хүслээ. Уулзалтад ЭМЯ, Нийгмийн статистикийн газар, ЭМХТ, НЭМҮТ, СЭМҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС, ДЭМБ, Глобаль сангийн ҮЗЗ, ХЗН, “Төгс бүсгүй”, “Залуус эрүүл мэнд” төрийн бус байгууллагууд, ЭКПАТ-Монгол Үндэсний сүлжээ байгууллагуудын төлөөлөл оролцлоо.