Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Ажлын байр

Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэн хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулалтанд урьж байна

2022-04-06

Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн санг сайжруулж, шинэчлэн хэрэгцээний үнэлгээ хийх зөвлөх сонгон шалгаруулах

Глобаль сангийн дэмжлэгтэй 2021-2023 онд хэрэгжих төслийн хүрээнд Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим санг сайжруулж, шинэчлэн боловсруулах ажлын зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хувь хүн болон хуулийн этгээд нь дараах үүргийг гүйцэтгэнэ:

·         Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хөтөлбөр зохицуулах нэгжийн холбогдох мэргэжилтнүүд, эрсдэлт бүлгийн хүн амтай ажилладаг ТББ-ууд, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба болон Mэдээлэл технологи албатай нягт хамтран ажиллах

·         Одоогийн Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн давуу болон сул талууд, цаашдын хөгжүүлэлт, сайжруулалт хийх боломжуудын талаар нарийвчилсан үнэлгээг хийнэ

·         Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн шинэчлэлтэнд зориулсан программ хангамжийн шаардлагыг тодорхойлсон техникийн үзүүлэлтийн бичиг баримтыг боловсруулах

·         Эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн сангийн боловсруулах, хөгжүүлэх явцад  зөвлөх үйлчилгээг үзүүлэх замаар сонгогдсон байгууллагатай нягт хамтран ажиллах

·         ХДХВ,ДОХ-тойүйлчлүүлэгчийн боломжит мэдээллийг эрсдэлт бүлгийн хүн амын мэдээллийн цахим сантай холбох, нэгдсэн мэдээллийн хаалттай сан бий болгон хөгжүүлэхэд зөвлөн чиглүүлэх

Хувь хүн болон хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

  • НЭМ-ийн магистраас дээш зэрэгтэй, доктор бол давуу тал болно
  • БЗДХ,ХДХВ,ДОХ-ын тусламж үйлчилгээний талаар зохих мэдлэгтэй, эрсдэлт бүлгийн хүн амтай ажиллаж байсан туршлагатай, тэдний  бэлгийн зан үйлийн талаар тодорхой мэдлэгтэй бол давуу тал болно
  • БЗДХ,ХДХВ,ДОХ-ын судалгаа, шинжилгээ, үнэлгээний ажилд оролцож байсан бол давуу тал болно.
  • Мэдээлэл технологийн чиглэлээр мэдлэгтэй байх
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

 

Бүрдүүлэх материал:

·         Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл

·         Өөрийн товч намтар, танилцуулга

·         Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар

 

Хугацаа: 2022 оны 4 дүгээр сарын 6-15-ны өдрийн 16:00 цаг хүртэл

Цахим хаяг: info@nccd.gov.mn