
“Коронавируст халдварын нөлөөллийг арилгаж, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулья” сэдэвт сургалт 2022 оны 4 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд боллоо
2022-04-11
Монголын Сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос “Коронавируст халдварын нөлөөллийг арилгаж, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулья” сэдэвт сургалтыг 2022 оны 4 дүгээр сарын 07-09-ний өдрүүдэд 21 аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сүрьеэгийн зохицуулагч эмч нар, 69 сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч нар, нийт 90 хүн хамруулан зохион байгууллаа.
Тус сургалт хэлэлцүүлэгт ЭМЯ, ГС, ЭМДЕГ, ХӨСҮТ, УГТЭ-ийн төлөөлөл оролцож, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний эрхзүйн шинэчлэл, сүрьеэ болон анхан шатны тусламж үйлчилгээг ЭМД-ийн сангаас санхүүжүүлэх бодлого болон Коронавируст халдвар (КОВИД 19)-ын нөлөөллийг арилгах, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлээр эмч, мэргэжилтнүүдэд мэдээлэл өгч, ярилцлага, хэлэлцүүлэг явуулав.