
Сайн дурын ажилчдад мэдлэг олгох сургалт зохион байгууллаа
2022-04-13
ХӨСҮТ-ээс Халдварт өвчний чиглэлээр ажилладаг Монголын улаан загалмай нийгэмлэг /Mongolian Red Cross Society/ -ийн Нийслэлийн 6 дүүргийн 30 сайн дурын ажилтнуудад Халдварт өвчний тухай ерөнхий ойлголт, Томуу, томуу төст өвчний ерөнхий ойлголт, Томуу томуу төст өвчний дэгдэлтийн үеийн бэлэн байдал, хариу арга хэмжэээ Эрсдэлийн үеийн харилцаа холбоо сэдвээр сургалт хийлээ. Мөн бүлгийн ажлыг зохион байгуулж, чөлөөт ярилцлага өрнүүллээ. Цар тахлын үед ХӨСҮТ нь 350 гаруй сайн дурынхныг “Цар тахлын үеийн эрсдэлийн харилцаа холбоо, тандалт судалгаа” чиглэлээр сургалтанд хамруулж тандалт судалгаан дээр хамтран ажиллаж байсан.