
Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос ЗАВХАН аймгийн урд сумууд болох ОТГОН, ШИЛҮҮСТЭЙ, ЦАГААНХАЙРХАН сумдуудад ажиллаад ирлээ.
2022-04-24
Глобаль сангийн дэмжлэгтэй сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн сүрьеэгийн эрт илрүүлэг болон сорьц зөөвөрлөлтийг эрчимжүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооноос ЗАВХАН аймгийн урд сумууд болох ОТГОН, ШИЛҮҮСТЭЙ, ЦАГААНХАЙРХАН сумдын ЭМТ-үүдийн сүрьеэгийн тусламж үйлчилгээ болон сорьц зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийж ажлын байрны сургалтанд хамруулан арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.