
ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ШАЛГАРУУЛАН АВНА
2022-09-14
Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн ээлжит төсөл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна. Эрүүл мэндийн яам тус төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж (ХЗН)-д дараах ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
1. Мэдээлэл, сургалт, сурталчилгаа, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Монгол Улсын засгийн газар, Эрүүл мэндийн яам, агентлагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэний нийгэм, ТББ, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй үр дүнтэй харилцаа холбоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
- Төслийн багийг шаардлагатай мэдээллээр хангаж Салбар хүлээн авагчдын хурал болон төлөөлөгчидтэй уулзах уулзалтыг цаг тухай бүрт зохион байгуулах;
- Салбар хүлээн авагчдийн мэдээлэл сурталчилгаатай холбоотой мэдээллийг холбогдох мэргэжилтнүүдийн саналыг авж материалуудыг хянах, гүйцэтгэх, нэгтгэх;
- Төслийн хүрээнд хийгдэх мэдээлэл сургалт сурталчилгааны бусад материалуудыг хянан, орчуулах;
- Төслийн танилцуулга болон бусад хэвлэгдэх шаардлагатай ажлуудыг боловсруулан нийлүүлэх;
- Төслийн үйл ажиллагааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээллэж, ил тод, нээлттэй байдлыг хангах;
- ХДХВ, ДОХ, Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрүүдэд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах;
- Төслийн цахим хуудас, пэйж хуудсыг удирдах, хэвийн үйл ажиллагааг хангах, хөгжүүлэх;
- Гадаад харилцагч байгууллага болон шинэ харилцагчтай уулзалт товлох, холбогдох материалыг бүрдүүлэх;
- Аман болон бичгийн орчуулга хийх хянах.
Ажлын байрны шаардлага:
- Сэтгүүл зүй, олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Хэвлэл мэдээллийн сувгуудтай хамтран ажиллаж байсан туршлагатай;
- Компьютер дээр ажиллах, медиа бэлтгэх чадвартай (зураг, бичлэг, график дизайн);
- Мэдээллийг монгол, англи хэл дээр бэлтгэх чадвартай;
- Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай;
- Олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах ур чадвартай;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй;
- Эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан, эсвэл энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн бол давуу тал болно.
2. Санхүүгийн туслах ажилтан
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Төслийн санхүүгийн программын бүрэн бүтэн байдал, хамгаалалтыг хариуцах,
- Салбар хүлээн авагчдаас ирүүлсэн санхүүгийн тайлан мэдээг санхүүгийн программд оруулах
- Хөтөлбөр зохицуулах нэгж болон Салбар хүлээн авагчдын санхүүгийн өдөр тутмын банкны гүйлгээг хийх
- Төслийн өдөр тутмын санхүүгийн ажил гүйлгээг банкны хуулгатай тулгаж санхүүгийн программд оруулах
- Төслийн санхүүгийн баримтын өдөр тутмын хадгалалтыг хариуцаж ажиллах
- Төслүүдийн кассын гүйлгээг хариуцаж, бэлэн мөнгөний няравын ажлыг гүйцэтгэх
- Төслийн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, эд хариуцагчийн картыг хөтлөх, жил бүрийн үндсэн хөрөнгийн тооллогод оролцох.
Ажлын байрны шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Санхүүгийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Мэдээллийг монгол, англи хэл дээр бэлтгэх чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай /илүү цагаар ажиллах/, бүтээлч сэтгэлгээтэй.
- Төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
3. Ханган нийлүүлэлтийн туслах ажилтан
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Төслийн хүрээнд батлагдсан ханган нийлүүлэлтийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахад туслах;
- Нийлүүлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхэд шаардлагатай бичиг баримтын бүрдэлийг хангах;
- Эм, урвалж оношлуур, тоног төхөөрөмжийн түгээлттэй холбоотой бүртгэл, мэдээллийн баримтын бүрдлийг хангах, хуваарилалтын тушаалын төслийг боловсруулах;
- Төслийн ханган нийлүүлэлттэй холбоотой бичиг баримтын бүрдүүлэлтийг дүрэм журмын дагуу эмхлэх, архивлах;
- Тайлан мэдээ гаргаж удирдлагыг мэдээллээр хангах
- Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг шуурхай биелүүлж ажиллах.
- Төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
Ажлын байрны шаардлага:
- Худалдаа, санхүүгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Ханган нийлүүлэлтийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Мэдээллийг монгол, англи хэл дээр бэлтгэх чадвартай;
- Бие даан болон багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, илүү цагаар ажиллах боломжтой.
4. Төслийн туслах ажилтан
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах;
- ДОХ, Сүрьеэгийн төслийн үндсэн баримт бичгүүд (төслийн гэрээ, ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хүрээ, тайлан зэрэг)-ийг цахим болон цаасан хэлбэрээр хөтлөх, архивлах;
- Салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагааны улирал, жилийн тайлан, санхүүгийн хүсэлтийг хүлээн авах;
- Салбар хүлээн авагч байгууллагуудын хурлын бэлтгэл ажлыг хангаж, тэмдэглэл хөтлөх;
- Төслийн үйл ажиллагаатай холбоотой бичиг, баримтын бүрдүүлэлтийг дүрэм, журмын дагуу бэлтгэх, эмх цэгцийг хариуцах;
- Удирдлага, мэргэжилтнүүдээс өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь чанартай биелүүлэх.
Ажлын байрны шаардлага:
- Эрүүл мэнд, хэл эзэмшихүй чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй;
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
5. Жолооч
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Автомашины бүрэн бүтэн аюулгүй байдлыг хангаж, төслийн багийн ажлын хэрэгцээнд байнга бэлэн байлгах;
- Замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахих;
- Төслийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтыг тараах;
- Төслийн үйл ажиллагааны хүрээнд ашиглагдаж буй эд зүйлсийн бүртгэл, хэрэглээ, хэвлэгдсэн материалын тараалтад хяналт тавих;
- Төслийн зохицуулагч болон бусад мэргэжилтнүүдийн өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллах;
- Цаг үеийн бусад дотоод ажилд оролцох.
Ажлын байрны шаардлага:
- Жолооны B болон D ангилалтай ;
- Эрүүл мэндийн хувьд жолоочид тавигдах шаардлагыг хангасан байх;
- Ажлын ачаалал даах чадвартай;
- Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Хариуцлагатай, ажилдаа идэвхи, санаачлагатай;
- Харилцааны өндөр соёлтой, цагийн зохион байгуулалт сайтай, багаар ажиллах чадвартай байх;
- Муу зуршилгүй.
6. Үйлчлэгч
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
Ажлын байрны болон хариуцсан талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг тогтмол хийж гүйцэтгэх, ажилтнуудыг цэвэр цэмцгэр, эрүүл ахуйн нөхцөл хангасан орчинд ажиллах нөхцөлөөр ханган ажиллах.
Ажлын байрны шаардлага:
- Ажлын дадлага туршлагатай тухайн чиглэлээр 3-оос доошгүй жил ажилласан байх;
- Харилцааны соёлтой, үнэнч шударга, хувийн зохион байгуулалт сайтай;
- Ажилдаа идэвхи санаачилгатай, нягт нямбай, цаг сайн баримталдаг байх;
- Хөнгөн шуурхай, ажлын ачаалал дааж ажиллах чадвартай.
Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг 2022 оны 09 дүгээр сарын 21-ний 17:30 цаг хүртэл Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, Ийст Плаза оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт. Холбогдох утас: 77139732 (888)
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
2. Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлох захиа
3. Англи хэлний мэдлэгийг нотлох баримт (жолооч, үйлчлэгчээс бусад)
4. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
5. Ажилд орохыг хүссэн өргөдөл