
ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ШАЛГАРУУЛАН АВНА
2022-12-16
Глобаль сангийн дэмжлэгтэй дох, сүрьеэгийнтөсөлд дараах ажлын байранд шалгаруулан авна
Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн ээлжит төсөл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.
Эрүүл мэндийн яам тус төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж (ХЗН)-д дараах ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
1. Санхүүгийн туслах ажилтан
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Төслийн санхүүгийн программын бүрэн бүтэн байдал, хамгаалалтыг хариуцах,
- Салбар хүлээн авагчдаас ирүүлсэн санхүүгийн тайлан мэдээг санхүүгийн программд оруулах
- Хөтөлбөр зохицуулах нэгж болон Салбар хүлээн авагчдын санхүүгийн өдөр тутмын банкны гүйлгээг хийх
- Төслийн өдөр тутмын санхүүгийн ажил гүйлгээг банкны хуулгатай тулгаж санхүүгийн программд оруулах
- Төслийн санхүүгийн баримтын өдөр тутмын хадгалалтыг хариуцаж ажиллах
- Төслүүдийн кассын гүйлгээг хариуцаж, бэлэн мөнгөний няравын ажлыг гүйцэтгэх
- Төслийн үндсэн хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, эд хариуцагчийн картыг хөтлөх, жил бүрийн үндсэн хөрөнгийн тооллогод оролцох.
Ажлын байрны шаардлага:
- Нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Санхүүгийн чиглэлээр 5-аас доошгүйжил ажилласан туршлагатай;
- Санхүүгийн болон хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Мэдээллийг монгол, англи хэл дээр бэлтгэх чадвартай;
- Багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай /илүү цагаар ажиллах/, бүтээлч сэтгэлгээтэй.
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай /илүү цагаар ажиллах/, бүтээлч сэтгэлгээтэй.
- Төсөл хөтөлбөр, олон улсын байгууллагад ажиллаж байсан бол давуу тал болно.
2. Төслийн туслах ажилтан
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Төслийн өдөр тутмын үйл ажиллагаанд туслах;
- ДОХ, Сүрьеэгийн төслийн үндсэн баримт бичгүүд (төслийн гэрээ, ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хүрээ, тайлан зэрэг)-ийг цахим болон цаасан хэлбэрээр хөтлөх, архивлах;
- Салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагааны улирал, жилийн тайлан, санхүүгийн хүсэлтийг хүлээн авах;
- Салбар хүлээн авагч байгууллагуудын хурлын бэлтгэл ажлыг хангаж, тэмдэглэл хөтлөх;
- Төслийн үйл ажиллагаатай холбоотой бичиг, баримтын бүрдүүлэлтийг дүрэм, журмын дагуу бэлтгэх, эмх цэгцийг хариуцах;
- Удирдлага, мэргэжилтнүүдээс өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь чанартай биелүүлэх.
Ажлын байрны шаардлага:
- Эрүүл мэнд, хэл эзэмшихүй чиглэлээр их, дээд сургууль төгссөн;
- Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай;
- Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай;
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;
- Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай;
- Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай, харилцааны өндөр соёлтой, ажлын ачаалал даах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй;
- Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
Дээрхи шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг 2022 оны 12 дугаар сарын 23- ны 17:30 цаг хүртэл Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, Ийст Плаза оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.
Холбогдох утас: 77139732 (888)
1. Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
2. Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлох захиа
3. Англи хэлний мэдлэгийг нотлох баримт ( үйлчлэгчээс бусад)
4. Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)
5. Ажилд орохыг хүссэн өргөдөл