Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Ажлын байр

ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ШАЛГАРУУЛАН АВНА

2023-01-26

ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙНТӨСӨЛД ДАРААХ АЖЛЫН БАЙРАНД ШАЛГАРУУЛАН АВНА

Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн ээлжит төсөл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн яам тус төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж (ХЗН)дараах ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

ТӨСЛИЙН ТУСЛАХ АЖИЛТАН

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:

-      Төслийг хэрэгжүүлэхэд өдөр тутмын захиргааны болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлэх

-      Төслийн үйл ажиллагаатай холбоотой бичиг, баримтын бүрдүүлэлтийг дүрэм, журмын дагуу бэлтгэх, эмх цэгцийг хариуцах;

-      ДОХ, Сүрьеэгийн төслийн үндсэн баримт бичгүүд (төслийн гэрээ, ажлын төлөвлөгөө, гүйцэтгэлийн хүрээ, тайлан зэрэг)-ийг цахим болон цаасан хэлбэрээр хөтлөх, архивлах;

-      Салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагааны улирал, жилийн тайлан, санхүүгийн хүсэлтийг хүлээн авах, хөтлөх;

-      Салбар хүлээн авагч байгууллагуудын хурлын бэлтгэл ажлыг хангаж, тэмдэглэл хөтлөх;

-      Удирдлага, мэргэжилтнүүдээс өгсөнбусад үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай биелүүлэх.  

Ажлын байрны шаардлага:

-      Холбогдох чиглэлээрих, дээд сургууль төгссөн;

-      Мэргэжлээрээ 2-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

-      Англи хэлний ярианы болон бичгийн чадвартай;

-      Ганцаарчлан болон багаар ажиллах чадвартай;

-      Нарийвчилсан мэдээлэлд анхаарал хандуулж, асуудлыг олж харах чадвартай

-      Хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай,

-      Өгсөн ажил үүргийг эрэмбэлэх чадвартай

-      Компьютерын хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай;

-      Ажлын ачаалал даах чадвартай

-      Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.

 

Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цаг хүртэл Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 39-р байр, Ийст Плаза оффисын үйлчилгээний төвийн 5 давхарт.

 

Холбогдох утас: 77139732 (888)

 

1.   Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)

2.   Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлох захиа

3.   Англи хэлний мэдлэгийг нотлох баримт

4.   Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)

5.   Ажилд орохыг хүссэн өргөдөл