Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Ажлын байр

ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

2023-04-06

 

   ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙНТӨСӨЛД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙГ ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн ээлжит төсөл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа бөгөөд Эрүүл мэндийн яам төслийн үндсэн хүлээн авагч байгууллагаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн яам тус төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж (ХЗН)-д хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний ажлын байранд сонгон шалгаруулалтыг зарлаж байна.  

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН

Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:

-        Төслийн бүх үйл ажиллагаа, зарцуулалт, ахиц дэвшил, төслийн үр дүнд хүрэх явцыг хянах;

-   Хяналт, шалгалт, үнэлгээний төлөвлөгөө, хэрэгжүүлэх, журмыг боловсруулж, боловсруулагдсан журмыг бэхжүүлэх, хэрэгжүүлэх;

-  ДОХ, Сүрьеэгийн төслийн тайлангийн биелэлтийг хянаж, бэлтгэсэн тайланг Глобаль санд хугацаанд хүргүүлэх;

-  Төслийн үйл ажиллагааг амжилттай явуулахад саад болж буй бэрхшээлийг илрүүлж, эдгээр саад бэрхшээлийг багасгах, арилгах төлөвлөгөө боловсруулах замаар төслийн үр дүнг дээшлүүлэх стратегийг санал болгох;

-        Төслийн ажилтнуудад ХШҮ-ний хэрэгслээр туслах, тэдгээрийг ашиглахад нь дэмжлэг үзүүлэх;

-   Салбар хүлээн авагч байгууллагуудын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ хийж, анхан шатны баримтжуулалттай танилцах, аймаг дүүрэгт төслийн хэрэгжилтийн байдалд хяналт хийх, зөвлөмж боловсруулах;

-   ХДХВ, ДОХ, БЗДХ, Сүрьеэтэй тэмцэх сэргийлэх талаах бодлогын болон бусад тусламж үйлчилгээтэй холбоотой бичиг баримтыг боловсруулахад оролцох;

-    Эрүүл мэндийн яам болон эрүүл мэндийн салбарын бодлого төлөвлөлт, явсан бичиг, хариу, тушаалд дүн шинжилгээ хийж хамтран ажиллах;

-        Глобаль сангийн нэмэлт болон үндсэн төсөл боловсруулах ажилд оролцох;

-        ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөртэй холбоотой судалгаанд оролцох, удирдан зохион байгуулахад оролцох;

-    Эрүүл мэндийн яамны дотоод аудиттай хамтран санхүүгийн болон үйл ажиллагааны үнэлгээнд оролцох, зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, Глобаль санд мэдээлэх, эмхэтгэх, боловсруулж хүргүүлэх,

-      ХДХВ, ДОХ, БЗДХ болон сүрьеэгийн хөтөлбөртэй холбоотой хурал, уулзалт, зөвлөгөөнд оролцох, удирдан зохион байгуулах ажилд оролцох.

-        Шаардлагатай бол бусад үүргийг гүйцэтгэх;

 

Ажлын байрны шаардлага:

-        Анагаах ухаан, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр их дээд сургууль төгссөн;

-        Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 6-аас доошгүй жил ажилласан туршлагатай;

-        Халдварт өвчний чиглэлээр олон улсын төсөлд ажиллаж байсан бол давуу тал болно;

-      Стратегийн төлөвлөлт, гүйцэтгэлийн хэмжилт, түүний дотор шалгуур үзүүлэлтийг сонгох, зорилтот зорилтыг тодорхойлох, тайлагнах, мэдээллийн сангийн менежмент, ХШҮ төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлын туршлагатай;

-        Өгөгдөл цуглуулах, дүн шинжилгээ хийх, тайлан гаргах, стратеги боловсруулах туршлагатай;

-        Статистик мэдээ боловсруулах программ болон хэрэглээний компьютерын программууд дээр сайн ажиллах чадвартай;

-        Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;

-        Ганцаарчлан болон багаар ажиллах;

-        Ачааллыг төлөвлөж, зохицуулж, зохион байгуулж, тэргүүлэн ажиллах.



Дээрх шалгуурыг хангаж байгаа хүмүүс дараах баримт бичгийг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн

17:30 цаг хүртэл Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн Хөтөлбөр зохицуулах нэгжид ирүүлнэ үү.

 

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Элчингийн гудамж 9, Скай Плаза бизнес төв, А жигүүр, 2 давхарт.


Холбогдох утас: (976) 7000-8010  


1.                 Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)

2.                 Өмнөх 2 ажил олгогчийн тодорхойлох захиа

3.                 Англи хэлний мэдлэгийг нотлох баримт

4.                 Дэлгэрэнгүй намтар (Төрийн албан хаагчийн А-1 маягт)

5.         Ажилд орохыг хүссэн өргөдөл