
ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД АМАН ОРЧУУЛГА ХИЙХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2023-05-16
ГЛОБАЛЬ САНГИЙН ДЭМЖЛЭГТЭЙ ДОХ, СҮРЬЕЭГИЙН ТӨСӨЛД АМАН ОРЧУУЛГА ХИЙХ ГҮЙЦЭТГЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Эрүүл мэндийн яам нь 2003 оноос эхлэн ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн санхүүжилтээр ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвар, сүрьеэ өвчнөөс сэргийлэх, хянах төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсэн. Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн ээлжит төсөл нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна.
Төслийн Хөтөлбөр зохицуулах нэгж нь аман орчуулга хийх богино хугацааны гүйцэтгэгчийн сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэг:
- Уулзалтын үеэр аман орчуулга хийх.
Ажлын байрны шаардлага:
- Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй (IELTS 7.0 түнээс дээш, TOEFL 94 буюу түүнээс дээш оноотой);
- ХДХВ/ДОХ болон сүрьеэгийн чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно;
- Аман орчуулга хийж байсан туршлагатай;
- Цагийн менежмент сайтай;
- Харилцааны соёлтой.
Бүрдүүлэх материал:
2. Боловсролын дипломын хуулбар (бакалавр болон магистр, докторын диплом)
3. Англи хэлний мэдлэгийг нотлох баримт
2023 оны 5 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл материалыг цахим хаяг болох hiv@aids.mn -ээр хүлээн авна.