Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2023-08-30

ТЕНДЕРИЙН УРИЛГА

           

Огноо: 2023.08.30

Тендер шалгаруулалтын нэр: ШШГЕГ-ын харьяа Хорих 429 дүгээр ангийн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн механик агааржуулалтын систем суурилуулах ажил /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/

Тендер шалгаруулалтын дугаар:   ЭМЯ/202308009

Эрүүл мэндийн яам нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг ШШГЕГ-ын харьяа Хорих 429 дүгээр ангийн эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тасгийн механик агааржуулалтын систем суурилуулах ажил /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/-ын тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь багцгүй:

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт зааж, 3’087’510 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  


Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 2-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо,

Олимпийн гудамж-2, Засгийн газрын VIII дугаар байр.

Эрүүл мэндийн яам, Утас: 263820.