Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Мэдээ, мэдээлэл

"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал

2023-08-23

2023 оны 8 дугаар сарын 23-25 өдөр "Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний зургаадугаар хурал манай улсад амжилттай зохион байгуулагдлаа.



Энэхүү хуралд БНСУ, Япон, ОХУ, Малайз, Непал, Тайланд, Бруней Драссалам, АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн судлаач гээд олон улсын төлөөллүүд болон Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны зочид төлөөлөгчид оролцож сүрьеэ өвчний чиглэлээр олон улсад хийгдэж буй эрдэм шинжилгээ, судалгаа, оношилгоо, эмчилгээний сүүлийн үеийн дэвшилтэт технологи болон сүрьеэг устгахад олон улсад баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар хоорондоо мэдээлэл солилцон, туршлага хуваалцлаа.