
Нидерланд улсын KNCV сүрьеэгийн сангийн зөвлөх Др.Бакыт Мурзалиев Монгол улсад ажиллаж байна
2023-11-01
Глобаль сангийн санхүүжилтээр Нидерланд улсын KNCV сүрьеэгийн сангийн зөвлөх Др.Бакыт Мурзалиев 2023 оны 10 сарын 23-наас 11 дүгээр сарын 8 хүртэл ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанд ажиллаж байна.

Тэрээр ажиллах хугацаандаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд, улсын болон хувийн эмнэлгүүдэд хийгдэж байгаа сүрьеэгийн үзлэг, оношилгооны стандарт удирдамж, эрт илрүүлгийн үйл ажиллагааг үнэлхээс гадна сүрьеэгийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын эрүүл мэндийн ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх юм.

Др.Бакыт нь сүрьеэгийн өндөр эрсдэлт бүлгийн хүн ам, сүрьеэгийн хавьтлуудын дунд идэвхтэй илрүүлэг хийх, лавлагаа шатлалын эмнэлгүүдэд илрүүлэг үзлэг хийх гарын авлага, удирдамжийг боловсруулах ба ЭМЯ, зарим аймаг, сум, Энэрэл эмнэлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, төрийн бус байгууллагууд дээр ажиллахаар төлөвлөж байна.
