Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Ажлын байр

ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ЗОХИЦУУЛАГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

2023-11-01

Глобаль сангийн дэмжлэгтэй “Монгол улсын ХДХВ/ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO)” үнэлгээний ажлын хүрээнд зохицуулагч сонгон шалгаруулах тухай:

 

ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Улаанбаатар хот болон сонгогдсон аймаг, зарим нэгж байгууллагуудад хийгдэх “Монгол улсын ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO)” үнэлгээний ажлын үндэсний зохицуулагчийн сонгон шалгаруулалтанд урьж байна.

 

Судалгааны зорилго:

Сүрьеэ болон ХДХВ-ын оношилгооны сүлжээ, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой байдлаар загварчлах.

 

Үнэлгээний зохицуулагчид тавигдах ерөнхий шаардлага:

1. Анагаах ухаан, Био-Анагаах, Эмнэлзүйн микробиологийн, нийгмийн эрүүл мэндийн, халдварт өвчний чиглэлээр мэргэжил эзэмшсэн

2. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;

3. Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн;

4. Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай, англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

5. Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

 

Үнэлгээний зохицуулагчийн хийж гүйцэтгэх ажил:

1. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон олон улсын байгууллагатай (FIND)-тай хамтарч ажиллах.

2. Үндэсний зөвлөхийн шууд удирдлага дор оношилгооны сүлжээг оновчтой болгох дүн шинжилгээний ажлын өгөгдөл мэдээлэл цуглуулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

3. Оношилгооны сүлжээг оновчтой болгох дүн шинжилгээний Монголд хийгдэх үйл ажиллагааны шаардлагатай санхүүжилтийн удирдамж, зардлын тооцоог боловсруулах, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг холбогдох байгууллагад гаргаж өгөх.

4. Өгөгдөл мэдээлэл цуглуулах ажлын төлөвлөгөөг гаргаж, үйл ажиллагааг жигд, үр ашигтай байдлаар төлөвлөх.

5. Ажлын хэсэг аймаг, дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллах бэлтгэл хангах.

6. Орон нутгийн мэргэжилтнүүдийн өгөгдөл цуглуулах ажилд хяналт тавьж ажиллах.

7. Цуглуулсан өгөгдөл, мэдээллүүдийг нэгтгэж, мэдээллийн бүрэн цугларсан эсэхэд хяналт тавьж ажиллана.

8. Шаардлагатай үед өгөгдөл, мэдээлэл цуглуулах ажлаар аймаг, дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллах.

9. Дүн шинжилгээний ажлын хүрээнд олон улсын байгууллага (FIND)-д шаардлагатай нэмэлт мэдээллийг дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас цуглуулан бэлтгэж өгөх.

10. Оролцогч байгууллагуудын зөвшилцөх уулзалтын зохион байгуулна.

11. Оношилгооны сүлжээг оновчтой болгох ажилтай холбоотой аман болон бичгийн орчуулга хийх.

 

Хугацаа: 2023 оны 11 дүгээр сараас эхлэн 2 сарын хугацаанд.

 

Бүрдүүлэх материал:

1. Үнэлгээний зохицуулагчаар ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл

2. Товч намтар, танилцуулга

3. Мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар

4. Үндсэн шаардлагад нийцэж буйг тодорхойлох холбогдох бичиг баримт

 

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15:00 цаг хүртэл

 

Цахим хаяг: tender@nccd.gov.mn

Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.

Хаяг: Э.Уянга, СТСА-ны даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, Утас: 99028437, Б.Оюунбэлэг, ДОХ/БЗДХ-ын ТСА-ны тасгийн эрхлэгч, Утас: 95100151