
ҮНЭЛГЭЭНИЙ АЖЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
2023-11-01
Глобаль сангийн дэмжлэгтэй “Монгол улсын ХДХВ/ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO)” үнэлгээний ажлын хүрээнд үндэсний зөвлөх сонгон шалгаруулах тухай:
ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд Улаанбаатар хот болон сонгогдсон аймаг, зарим нэгж байгууллагуудад хийгдэх “Монгол улсын ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдлыг тодорхойлж хөрөнгө оруулалтыг бэхжүүлэх /Diagnostic network optimization (DNO)” үнэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэх үндэсний зөвлөхийн сонгон шалгаруулалтанд урьж байна.
Судалгааны зорилго:
Сүрьеэ болон ХДХВ-ын оношилгооны сүлжээ, өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, оновчтой байдлаар загварчлах.
Үндэсний зөвлөхөд тавигдах ерөнхий шаардлага:
1. Анагаах ухаан, Био-Анагаах, Эмнэлзүйн микробиологийн, болон нийгмийн эрүүл мэндийн түүний дотор халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн
2. Үндэсний төв, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуульд 10 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай, түүний дотор сүрьеэгийн эсвэл ХДХВ-ын лабораторийн чиглэлээр ажилласан туршлагатай доктор ба түүнээс дээш эрдмийн цолтой
3. Лабораторийн зөвлөх эрх бүхий байх
4. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах туршлагатай, багаар болон бие даан ажиллах чадвартай;
5. Компьютерийн мэдлэгтэй, шаардлагатай программуудыг бүрэн эзэмшсэн;
6. Монгол, Англи хэл дээр бичиг баримт боловсруулах, ашиглах чадвартай, англи хэлний дунд болон ахисан түвшний мэдлэгтэй байх;
7. Ижил төстэй үнэлгээ, судалгаанд ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.
Үндэсний зөвлөхийн хийж гүйцэтгэх ажил:
1. ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдалд дүн шинжилгээ хийх олон улсын байгууллагатай (FIND) хамтарч ажиллах.
2. ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч ДОХ, сүрьеэгийн оношилгооны сүлжээний оновчтой байдалд дүн шинжилгээний өгөгдөл, мэдээлэл цуглуулах ажлын төлөвлөгөөг гаргах, бэлтгэл ажлыг хангах.
3. Оролцогч талуудтай зөвлөлдөх замаар Оношилгооны сүлжээний оновчтой байдлын хамрах хүрээ болон өгөгдлийн гол параметрүүдийг хамтарч тодорхойлох.
4. Дүн шинжилгээний бэлтгэл ажлын хүрээнд олон улсын байгууллага (FIND)-д шаардлагатай судалгаа, үнэлгээний тайлан, тандалтын өгөгдлийг бэлтгэх.
5. Сүрьеэгийн оношилгооны лабораториудын байршил, хүчин чадал ашиглалтын талаарх өгөгдөл, мэдээлэл цуглуулах ажлаар аймаг, дүүрэг болон хөдөө орон нутагт ажиллах.
6. Өгөгдөл, мэдээлэл цуглуулах ажлын хэсгийн гишүүдийг сургах.
7. Цуглуулсан өгөгдөл, мэдээлэлд чанарын гадаад хяналт тавьж, бүрэн байдлыг баталгаажуулах, нягтлах.
8. Цуглуулсан өгөгдөл, мэдээлэлд алдаа илэрсэн тохиолдолд түүнийг засварлах, шаардлагатай тохиолдолд дахин мэдээлэл цуглуулж өгөх.
9. Сүрьеэг оношлох түрхцийн шинжилгээ, Xpert, эмийн мэдрэг чанар тодорхойлох шинжилгээний одоогийн (суурь) хэрэгцээг олон улсын байгууллага (FIND)-тай хамтран тооцоолох.
10. ХДХВ-ийн халдварыг илрүүлэх шинжилгээнд одоогийн байдал, эрэлт хэрэгцээг олон улсын байгууллага (FIND)-тай хамтран тооцоолох.
11. Суурь зураглал, шинжилгээнд илэрсэн, үндэсний эрүүл мэндийн зорилтуудтай уялдуулан оновчлолын хувилбаруудыг ЭМЯ болон түншүүдтэй хамтран бүтээх.
12. Оношилгооны сүлжээг оновчтой болгох ажилтай холбоотой аман болон бичгийн орчуулга хийх
Хугацаа: 2023 оны 11-р сараас эхлэн 4 сар
Бүрдүүлэх материал:
1.Тухайн үндсэний зөвлөхөөр ажиллах хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
2.Товч намтар, танилцуулга
3.Эрдмийн зэрэг цол, мэргэжил, мэргэшлийн дипломын хуулбар
4.Үндсэн шаардлагад нийцэж буйг тодорхойлох холбогдох бичиг баримт
Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 3-ны өдрийн 15:00 цаг хүртэл
Цахим хаяг: tender@nccd.gov.mn
Жич: Дэлгэрэнгүй нэмэлт мэдээллийг доорх хаягаар авах боломжтой.
Хаяг: Э.Уянга, СТСА-ны даргын үүргийг хавсран гүйцэтгэгч, Утас: 99028437, Б.Оюунбэлэг, ДОХ/БЗДХ-ын ТСА-ны тасгийн эрхлэгч, Утас: 95100151