Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төсөл

Хамтдаа сэргийлье

Хэрэгжүүлэгчид

"Төгс бүсгүйчүүд" ТББ

2020-11-04

 “Төгс бүсгүйчүүд” ТББ нь эмзэг ядуу, эрсдэлт бүлгийн биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийн дунд ХДХВ, ДОХ, БЗДХ-аас урьдчилан сэргийлэх үйлст хувь нэмрээ оруулах үндсэн зорилготойгоор үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр:  

  • 1998 онд ДОХ-той тэмцэх үндэсний сан, Алянса олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр эмэгтэй биеэ үнэлэгч (ЭБҮ)-дийн дунд ХДХВ,ДОХ,БЗДХ-аас сэргийлэх “Итгэл” төслийг хэрэгжүүлсэн.
  • 2004-2007 онд ДОХ-той тэмцэх үндэсний сангийн дэмжлэгтэй “Эмэгтэй биеэ үнэлэгчдийн хөтөлбөр”
  • 2007-2011 онд ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ-ын төсөл
  • 2011-2014 онд ЭМЯ, Глобаль сангийн дэмжлэгтэй Нэг урсгалт санхүүжилттэй ДОХ-ын нэгтгэсэн төслийн салбар хүлээн авагчаар ажиллаж, Улаанбатар хотын 6 дүүрэг, орон нутагт Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод зэрэг 5 аймгийн  дэд салбар хүлээн авагч ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн.
  • 2015-2017 онд төслийн үйл ажиллагаа өргөжиж, Глобаль сангийн дэмжлэгтэй төслийн Салбар хүлээн авагчаар үргэлжлүүлэн ажиллаж, Улаанбатар хотын 6 дүүрэг, орон нутагт дэд салбар хүлээн авагч 9 аймаг (Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Ховд, Хөвсгөл, Баянхонгор)-ийн ТББ-тай хамтран ажилласан.
  • 2018-2020 онд Глобаль сангийн үргэлжлэх шатны "Эрсдэлт бүлгийн хүн ам болох эмэгтэй биеэ үнэлэгчдийн дунд ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх, улмаар тэдний дундах ХДХВ, БЗДХ-ын тархалтыг бууруулах" зорилго бүхий төслийн хэрэгжүүлэгч салбар хүлээн авагчаар ажиллаж, дэд салбар хүлээн авагчаар Дорноговь, Сэлэнгэ аймгийн ТББ-ууд сонгогдон хамтран ажиллаж байна. Энэхүү төсөл хөтөлбөрийг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. 
Зорилт:

Биеэ үнэлэгчид, тэдний үйлчлүүлэгчдэд ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх мэдлэг олгох, нэмэгдүүлэх, чадавхжуулах, зан үйлийг  өөрчлөхөд нөлөөлөх

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх урьдчилан сэргийлэх цогц хөтөлбөрүүдэд хамруулах

Ээлтэй орчинг бий болгох, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх

Энэ чиглэлээр ажилладаг бусад ТББ-ын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, чадавхжуулах, хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх  

Хэрэгжүүлдэг үндсэн үйл ажиллагаа:

Үйл ажиллагааны чиглэл 1: ХДХВ, БЗДХ-аас сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох, зан үйл өөрчлөхөд чиглэсэн үйл ажиллагаа:  

  • Хүрч очих үйл ажиллагаа
  • Үе тэнгийн сургагч бэлтгэх сургалт
  • Идэвхтэй тандалтаар далд олон нийтийг  илрүүлэх
  • ЭБҮ-чдийн байршил дээр нь бүлгээр болон ганцаарчилсан ярилцлага хийх
  • Мэргэжил олгох сургалтанд хамруулах
  • ЭБҮ-чдэд цогц тусламж үйлчилгээ үзүүлдэг олон нийтийн төвийн үйл ажиллагааг танилцуулах 
Үйл ажиллагааны чиглэл 2: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 
  • ТББ-аар дамжуулан эрүүл  мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
  • Явуулын  зөвлөгөө, шинжилгээ үйлчилгээ
  • Шинжилгээний өмнөх болон дараах зөвлөгөө
  • ЭБҮ-чдийн үйлчлүүлэгч, хамтран амьдрагч нарыг  эмчилгээ, үйлчилгээнд зуучлах, хамруулах
Үйл ажиллагааны чиглэл 3: ЭБҮ-дэд чиглэсэн урьдчилан сэргийлэх хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх:
  • ЭБҮ-чдийг  төрийн үйлчилгээнд зуучлах 
  • Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдэд мэдрэгжүүлэх сургалт зохион байгуулах
  • Эмэгтэй биеэ үнэлэгчдийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн ухуулга, сурталчилгаа явуулах
  • Баар буудлын эздэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн  уулзалт  
Үйл ажиллагааны чиглэл 4: ЭБҮ-тэй ажилладаг байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, чадавхижуулах:
  • Кейс менежер, хүрч очих ажилтнууд ЭБҮ-чдийг зураглал гаргах аргачлалд сургах, чадавхжуулах сургалт зохион байгуулах 
  • Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй ЭБҮ-д чиглэсэн цогц хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт, үнэлгээ хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх
  • Орон нутагт дэд салбар хүлээн авагч ТББ-уудын үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийх, арга зүйн дэмжлэг үзүүлэх