
Глобал Сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн тайлангийн хурал амжилттай боллоо.
2020-11-06
Глобал Сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн 2018-2020 онд хэрэгжүүлсэн“Эрт илрүүлэг, өвчтөн төвтэй нэгдсэн тусламж сэргийлэлт, эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмчилгээг дэмжих замаар сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хэрэгжилтийн тайлангийн хурал амжилттай боллоо.
Глобал сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн зохиуцуулагч Н.Цогзолмаа тайлангийн хурлын үйл ажилллагааг нээж үг хэллээ.
Тайлангийн хурлаар Глобал сангийн ДОХ, Сүрьеэгийн төслийн 2018-2020 онд хэрэгжүүлсэн Сүрьеэ, ДОХ-ын төслийн хэрэгжилтийн талаар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны алба, Сүрьеэгийн тандалт судалгааны алба болон “Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо” ТББ, “Монголын Улаан Загалмай нийгэмлэг” ТББ, ШШГЕГ-ын харьяа хорих 429 анги, “Залуус эрүүл мэндтөв” ТББ, “Төгс бүсгүйчүүд” ТББ, “Гал голомт үндэсний хөдөлгөөн” ТББ, “Хүүхэд өсвөр үеийг ивээх төв” ТББ, “Шинэ өөдрөг амьдрал” ТББ байгууллагууд 3 жил хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа тавьж хэлэлцүүллээ. Хурлын үйл ажиллагааг Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг зохион байгуулж мөн тайлангаа тавьлаа.